БНХАУ-ын Чэндү хотод хөнгөн атлетикийн “Чэндү” марафон гүйлтийн олон улсын тэмцээн болжээ. 42 км-ийн зайд болсон тус уралдаанд 30 мянга гаруй сонирхогч, мэргэжлийн 100 гаруй тамирчин өрсөлдсөн байна. Манай улсаас оролцсон “Алдар” спорт хороо, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа 2:36:50 цагийн амжилтаар алтан медаль хүртжээ. Харин удаах байрт Хятадын гүйгчид оржээ.
Б.Мөнхзаяа өнгөрсөн жил урд хөршид болсон олон улсын марафонд түрүүлж, “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ хүртэж байсан юм.