Сарын өмнө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал болон С.Баярцогтыг 30 хоног хорих шийдвэр гаргаж байсан. Харин өнөөдөр хорих хугацааг сунгах эсэх асуудлаар хуралдаж байна. Уг хурлаар Ч.Мөнхжаргалыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ. Яг одоо “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан болон ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.