Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт найрагч Бавуугийн Лхагвасүрэн ходоодны хорт хавдрын гуравдугаар үедээ орсон нь оншлогдож нэн яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон билээ. Харин Монгол Улсын Засгийн газар нөөц хөрөнгөнөөсөө хөрөнгө мөнгөөр тусалж, тэр ч байтугай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга туслалцаа үзүүлснээр тэрээр БНСУ-ыг зорьсон.
Монгол түмний бахархал болсон их найрагчийн эрүүл мэндэд санаа нь зовсон Өвөрмонголын сайн санаат иргэд хүртэл долоо хоногийн дотор 55 сая төгрөгийн хандив цуглуулан ирүүлснээр Б.Лхагвасүрэн найрагчийн хагалгааны мөнгө бэлэн болж БНСУ-ыг зорьсноор өнөөдөр долоон цагийн турш хүндхэн хагалгаанд орсон ч амжилттай болсон талаар гурван цагийн өмнөөс мэдэгдэж эхлээд байна. Ийнхүү их найрагчийн хагалгаа амжилттай болсон хэмээн мэдээлж эхэлжээ.