Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Хурцын томилгооны сонсголыг хэлэлцэх ирц бүрдсэнгүй

baingiin horoo

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбогдох асуудлаар томилгооны сонсгол хийх тухай Ж.Батзандан нарын 21 гишүүний хүсэлтийг хэлэлцэх байв. Гэсэн ч 16 цаг хүртэл ирц бүрдээгүй тул хуралдаан хойшиллоо.

Уг асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой бөгөөд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэхийн өмнө Томилгооны сонсгол хийх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх ёстой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *