Өнгөрсөн оны арванэгдүгээр сард УИХ-ын гишүүн Ж. Батзандан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Д.Энхбатын үхэлд буруутай хэмээн мэдэгдээд “Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр Герман, Англи, Европын холбоо Б.Хурцыг шалгаж байна. Тэр Европын холбоо руу орох эрхгүй болсон. Энэ хэргийг шалгах ёстой. Мөн С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлахгүй гурван хүнд ял өгсөн нь Б.Хурцын хийсэн ажил, түүнээс хүн болгон айдаг. Миний ээж ч айдаг. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол алдарт тагнуулч Б.Хурц” хэмээсэн юм.Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц нэр төрд халдсан гэх асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шүүхэд өгсөн бөгөөд “ямар хэлбэрээр мэдээлэл тараасан шигээ эргээд уучлалт гуйх ёстой” гэсэн хүсэлт гаргасан байдаг.Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх хэргийг шийдвэрлэжээ. Тодруулбал Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдох хэргийг хэлэлцээд Ж.Батзанданг буруутай тус уучлал гуйх ёстой гэж үзжээ.