Categories
мэдээ цаг-үе

Б.Хурц нарын гомдлын хэлэлцэх хугацааг 30 хоногоор хойшлуулжээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс хорих ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүхээс хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.

Улмаар дээрх шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж гомдол гаргасныг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авсан байдаг. Харин уг шийдвэрийг шүүгдэгч Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан юм.

Тэгвэл Улсын Дээд шүүх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын гомдлыг хэлэлцэх хугацааг 30 хоногоор сунгасан байна. Өөрөөр хэлбэл, тэдэнд холбогдох 40 хавтаст хэргийн хянан шийдвэрлэх хугацааг ийнхүү сунгажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *