Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн Японы Токио хотод зохиогдож байна.
Нийт 149 орны 863 жүдоч дэлхийн аваргад хүч сорьж буй тус тэмцээн наймдугаар сарын 24-31 хүртэл үргэлжилнэ.
Токиогийн дэвжээнээс Гавьяат тамирчин, ДАШТ-ий алт, мөнгөн медальт М.Уранцэцэг өчигдөр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.
Өнөөдрийн хувьд эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдаж буй Б.Хорлоодой хоёрдугаар тойрогт Их Британийн Ч.Гилест, залуучуудын олимын дэд аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт Л.Сосорбарам олимпын мөнгөн медальт, Италийн О.Гиуфридагд ялагдан, тэмцээнээ дуусгалаа.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүний дасгалжуулагчаар О.Балжинням, Х.Эрдэнэт-Од, Т.Томоо, Г.Дашдаваа, Ш.Цэвэлмаа, Л.Лувсандэмбэрэл нар ажиллаж байгаа ажээ.