Categories
мэдээ нийгэм

Б.Халиунаа: Утаанаас хамгаалсан маск зүүж хэвших хэрэгтэй

Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотой утааны асуудал үргэлж яригддаг. Сүүлийн үед утаа өмнөхөөсөө илүү нэмэгдэж байна гэсэн мэдээлэл их гарах болсон. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс мэдээлэл хийлээ.

Тус мэдээлэлд “Цикл худалдааны төв” оролцож сайн үйлсийн аян зохион байгуулж байгаа аж.

Сайн үйлсийн аянд дуучин Б.Халиунаа нэгдэж хэвлэлийн хуралд оролцов.

Тэрээр “Нийгмийн үндэсний хүрээлэн нэг шэйр нэг лайк нэртэй сайн үйлсийн аян явуулж байна. Бага насны хүүхэд утаан дунд сурч боловсорч байгаа. Өглөө оройдоо хичээлдээ явахын тулд яг утааны ид үед гэрээсээ гарцгаадаг. Бид эхний удаад 39-р сургуулийг сонгож ажиллаж байна. Энэ хүрээнд хар модны нүүрсэн филтертэй маскыг хүүхдүүдэд үнэгүй тарааж байна. Энэ маск нь утааг маш сайн шүүж өгдөг байгаа. Хүмүүс өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалахын тулд хамгийн түрүүнд амны хаалт буюу маск зүүж хэвшихийг зөвлөмөөр байна” гэв.

Мөн “Цикл худалдааны төвөөс” сайн чанарын маскыг 8000-15000 мянган төгрөгөөр худалдаж авч болох аж.

Нийслэлийн хамгийн их утаатай дүүргүүдийг сонгож хүүхддүүдэд маск тараах аж. Түүнчлэн сайн үйлсийн аянд хамтарч нэгдэхийг хүссэн байгуулллага хувь хүмүүсийг урьж байна гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *