Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Жавхлан: ОХУ-аас авах шатахууны нийлүүлэлтэд саатал үүсэхгүй

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрээр “Украин-Оросын асуудлаар “Украин-Оросын хооронд болж буй зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн эдийн засгийн ямар эрсдэл үүсэх боломжтой вэ гэдгийг судалж хэлэлцэж байна. Манай улс 36-70 хоногийн шатахууны нөөцтэй. Энэ нь хэвийн хэмжээ бөгөөд нийлүүлэлтийн хувьд дараагийн гурван сард доголдол гарахгүй. Шатахууны төлбөр тооцоонд зургадугаар сарын 24 хүртэл ямар нэг саад гарахгүй. Иргэд энэ хүнд үед эх оронч байх ёстой. Хэрэглээнээс эхлээд эв нэгдэлтэй, эх оронч байж хүнд үеийг хохирол багатайгаар давна. “Засгийн газар Монголын эдийн засгийн форум ТББ-тай хамтран Монголын эдийн засгийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар боллоо. Энэ жилийн хэлэлцүүлгийн гол сэдэв нь шинэ сэргэлтийн бодлого, цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байх юм. Энэ жил гадаадын хөгжлийн түнш байгууллагатай өргөн хүрээнд хамтран эдийн засгийн форумаа зохион байгуулна. Хэлэлцүүлгийг өмнөхөөс олон хоногоор дэлгэрэнгүй хийнэ. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэгийг ТӨҮГ-ууд эзэлж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *