Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2023 оны төсвийг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийх үеэрээ хүүхдийн 100 мянган төгрөгийг хэрхэх талаар хэллээ.
Тэрбээр “2023 оны төсөвт хүүхдийн мөнгөнд 1.2 их наядыг төсөвлөсөн. Энэ бол нийт хүүхдүүдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох тооцоо юм. Харин өрхийн сарын орлого нь 3.5 саяас дээш өндөр орлоготой өрхүүдийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгохгүй байхаар болж байна. Энэ нь үлдсэн есөн хувь нь юм” гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ