Categories
мэдээ нийгэм

Б.Жаргалсайхан: Трамп бид хоёр шиг төрийн төлөө толгой нь байнга ажилладаг залуус ховор

Б.Жаргалсайхан: Нийгэм, эдийн засаг, улс төрийн эрс шинэчлэлийг  Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хийх хэрэгтэй, чадахгүй бол ажлаа өг

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 11-ний өдөр Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг өрнөсөн. Энэ үеэр Б.Жаргалсайхан болон Д.Мөн-Эрдэнэ нар ам зөрж, бие биенээ мөргөөд байв. Ингэснээр цахим орчинд тэднийг элэглэж, шоолоод байгаа юм. Энэ талаар Б.Жаргалсайхан цахим хуудаснаа өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Намайг эргүү тэнэг өвгөн гэж харааж зүхэж байгаа хүмүүс дандаа залуу хүмүүс байх юм. Дүү нар миний насан дээр эм тангийн боол болчихгүйхэн шиг зүхүүлээд ч гэсэн иртэй илд шиг явах хэрэгтэй. Зарим нь ийм насан дээр ирж ч чадахгүй мөнх бусыг үзүүлж байхад өвгөнөөрөө дуудуулаад ч гэсэн түмний төлөө хашгирч явах нь ичмээр явдал ерөөсөө биш.

Трамп бид хоёр шиг төрийн төлөө толгой нь байнга ажилладаг залуучууд ховор байдаг юм.Ахад нь одоо эртний хаад ноёдын ёсоор бол таван хатан солих нас бий. Одоогийн хэлдгээр бол төрийн наадмаа үзэж цэнгэх 30 жилийн нөөц байна. Дүү нар эрүүл мэндээ хайрлаж, архи дарснаас хол, тархи толгойгоо байнга цэнэглэж, жаахан ухамсартай байвал зүхэхээр биш дуртай зүйлээ үзэж эдлэхээр сайхан нас шүү. Энэ зурган дээрх цаг үеэсээ би л лав илүү болсон уу л гэхээс элэгдэж муудаагүй!” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *