Мальта улсад өнгөрсөн долоо хоногт болсон шатрын Олон улсын нээлттэй тэмцээнд их мастер Б.Гүндаваа түрүүллээ. 5 дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд 31 орны 200 шатарчин оролцсоноос манай улсаас “Шунхлай” группийн тамирчин, их мастер Б.Гүндаваа 9 өрөг тоглосноос 7 хожиж, 2 тэнцэн 8 оноогоор түрүүлэв. Тэрбээр ийнхүү тус тэмцээнд хоёр жил дараалан түрүүлж, хошой аварга боллоо.
“Мальта Опен” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар манай улсын хүргэн, Мальта улсын иргэн Псалиа Кларанс ажилласан бол тэмцээний орлогч шүүгчээр Олон улсын шатрын холбооны шүүгч Ж.Мөнхбаяр томилогджээ.