Categories
мэдээ улс-төр

Б.Гарамгайбаатар, “Фортуна” хэмээх Н.Батбаяр нарыг цагдан хорьжээ

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга асан, “Мон роуд” компанийг үүсгэн байгуулагч Б.Гарамгайбаатар болон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” хэмээх Н.Батбаяр нарыг өчигдөр АТГ-аас цагдан хорих захирамж гаргажээ. Өчигдөр үдээс хойш АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Б.Гарамгайбаатарыг Хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө аваад эргэж төлөөгүй асуудалд нь сэжигтнээр тооцож, 15.00 цагийн үед түүнээс байцаалт авсан юм.

Ингээд мөрдөн байцаагч, прокурорын саналыг үндэслэн 19.00 цагийн үед шүүгч цагдан хорихоор шийдвэрлэж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр анги руу хүргэсэн гэнэ.

Түүний үүсгэн байгуулсан “Мон роуд” компани нь зам барихдаа Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад эргэн төлөөгүй нь тус банктай холбоотой хэргийг шалгах ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхний анхаарлыг татсан байна.

Н.Батбачрын хувьд хэд хоногийн өмнө түүнийг саатуулсан ч эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалж батлан даалтад гаргасан байсан юм. Гэвч мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахуйц явдал гаргасан учраас буцаан цагдан хорихоор болсон тухай эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *