Categories
мэдээ нийгэм

Б.Ганхуягийг баривчилсан нь “Монголоо аваръя” хөдөлгөөнтэй нь холбоогүй гэв

Өчигдөр “Монголоо аваръя” хөдөлгөөний зохицуулагч Б.Ганхуягийг баривчилсан. Юуны учир түүнийг баривчлав гэдэг олны анхаарлыг эрхгүй татаж буй. Зарим эх сурвалж жагсаал цуглаан хийх зөвшөөрөлгүй байсан гэж буй бол зарим нь зам талбай хааж, явган зорчигчдод саад учруулсан үндэслэлээр баривчилсан хэмээн хэлж байгаа юм.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “Баривчилсан шалтгааны талаар тодорхой тайлбар хэлэх боломжгүй. Б.Ганхуягийг баривчилсан нь “Монголоо аваръя” хөдөлгөөнтэй холбоогүй” хэмээв. Магадгүй энэ нөхрийг мөнгө төгрөгийн асуудалтай холбоотойгоор баривчилсан байх гэх хардлагыг зарим иргэд хэлж байна. Учир нь тус жагсаал цуглааныг хийхэд чамгүй их хөрөнгө мөнгө зарцуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *