Categories
мэдээ нийгэм

Б.Ганхуяг: Монголд ковид намжсаныг Хятадын тал хүлээн зөвшөөрч байна DNN.mn


Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Гашуунсухайтын боомт болон тээврийн нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн захирал Б.Ганхуяг мэдээлэл өгчээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар боомтоор нэвтрэх машины тоо 250 байгааг хоёр дахин нэмэгдүүлэхээр ярьж тохирсон. Монголын талд сөрөг гарсан шинжилгээний хариу Хятадын талд эерэг гардаг асуудал нэг талдаа гарч байна. Монгол Улсын хувьд ковидын нөхцөл намжсаныг Хятадын талаас хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож болно.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс тавантолгой” ХХК Монголбанкинд 129.5 сая ам.доллар нийлүүлсэн. Дөрөвдүгээр сарын дотор дахиад 150 сая ам.доллар гээд нийт 300 орчим сая ам.долларын валют төвлөрүүлж байгаа. Мөн үүнтэй адил Оюутолгой болон Эрдэнэтээс төвлөрсөн хөрөнгөөр нэг тэрбум орчим ам.долларын бүрдүүлэлт хийх боломжтой гэж өнөөдөр Засгийн газрын хуралдаанд мэдээллээ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *