Categories
мэдээ нийгэм

Б.Ганбаатар Хатгал тосгоны захирагчаар дахин сонгогдлоо

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийг сонгох сонгууль 10 дугаар сарын 05-нд болоход Хатгал тосгоны захирагчаар Б.Ганбаатар дахин сонгогдлоо.

Сонгуульд 1389 сонгогч саналаа өгч ирц 60,4 хувьтай. Санал өгсөн иргэдийн саналын хуудсыг тоолоход хүчинтэй саналын хуудас 1348, хүчингүй 41 саналын хуудас гарчээ. Б.Ганбаатар нийт 684 санал буюу сонгогчдын 50,74 хувийн итгэлийг хүлээсэн бол бие дааж нэр дэвшсэн Ч.Ням-Очир 664 санал буюу 49,24 хувийн санал авчээ. Б.Ганбаатар 2014 оноос Хатгал тосгоны захирагчаар ажиллаж байгаа бөгөөд ажлаа дахин үргэлжлүүлэхээр боллоо.