Categories
мэдээ улс-төр

Б.Энх-Амгалан: Шадар сайдыг нууцаар чагнах, тагнах ажиллагаа явагдсан нь үнэн

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, зөвлөх А.Үйлстөгөлдөр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээ, зарим цахим сайтуудаар Шадар сайд У.Хүрэлсүхийг нууцаар чагнасан, тагнасан гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Энэхүү асуудалтай холбоотойгоор Шадар сайдын ажлын албаны дарга Б.Энх-Амгалан “Шадар сайдыг нууцаар чагнах, тагнах ажиллагаа явагдсан нь үнэн. Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр дээрх асуудлаар бид Тагнуулын Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт албан бичиг явуулсан. Шадар сайдын зүгээс энэхүү асуудалд нухацтай хандаж, холбогдох хуулийн байгууллагад шалгуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. Одоогоор хууль, хяналтын байгууллагаар уг асуудал шалгагдаж байна” гэв.

Харин энэхүү асуудалтай холбоотойгоор Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр “Энэ асуудал Шадар сайдад өнгөрсөн сонгуулийн санал хураалтын ажил явагдаж байх үеэр ирсэн нь үнэн. Бид Шадар сайдын өгсөн үүргийн дагуу Тагнуулын Ерөнхий газарт бичиг хүргүүлсэн. Энэхүү бичигт “Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэнд, нэр төрд халдах үйл ажиллагааг Монгол Улсын нэр бүхий иргэд зохион байгуулалттай явуулж болзошгүй гэж үзэж байгаа тул уг асуудлыг хууль ёсны хүрээнд нягтлан шалгаж, зохих арга хэмжээг яаралтай авна уу” гэсэн. Харин одоогоор бидэнд ямар нэгэн хариу мэдээлэл ирүүлээгүй байна. Яг одоогоор хууль хяналтын байгууллагууд нь шалгаж байгаа учраас ямар нэгэн тайлбар, асуултад хариулах боломжгүй байна” гэв.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *