Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Долгион: Жамъян аварга аавтай минь ойрын садан DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2009 ОНЫ АРХИВААС…


Монголын рок, поп урлагийн “Пентатоник” академийн ерөнхийлөгч, хөгжмийн зохиолч Б.Долгионтой уулзаж ярилцлаа.


-Сүүлийн үед “UBS” телевизийн “Best songs” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаад байгаа харагдана. Монголоос маань дуулчихмаар, цаашдаа Б.Долгион: Жамъян аварга аавтай минь ойрын садан хөгжчихмөөр авьяаслаг хүүхдүүд байх юм уу?

-”Пентатоник” академийн гишүүн, “UBS” телевизийн захирал Л.Балхжав маань намайг “Шүүгчээр ажиллаач” гэж урьсан юм. Аливаа зүйл урагшилж хөгжд өг жамаар Монголын рок, попын шинэ үеийнхэн, 2000 оныхон ямар болж вэ, шинэ зүгийн салхи ямархан аястай байх нь вэ гэдэг үүднээс ах нь дуртай зөвшөөрсөн. Гадаад хэлээр дуулна гэдэг мэдээж хэцүү. Гэхдээ энэ тэмцээнд оролцоод “амьдаараа” дуулна гэдэг хэр баргийн авьяастнаас гарахг үй том зориг л доо. Анх орсон 400 гаруй хүнээс одоо сүүлийн шатанд 25 нь үлдээд байна. Монголын рок, попын ертөнцөд энэ тэмцээн бас л шинэлэг үзэгдэл гэж би хувьдаа бодож байгаа. Мэргэжлийн, мэргэжлийн бус гэж хуваахгүйгээр хөгжмийн шинэ мэдрэмжийг төрүүлж байгаагаараа энэ наадам онцлогтой байгаа байх.

-Сүүлийн даваанд тунаж үлдээд байгаа 25- аас тэр нь л түрүүлчих болов уу гэсэн “ханатай” бодол шүүгчийн хувьд байгаа л байх даа?

-Яг тэр түрүүлчихнэ гээд шууд хэлэхэд хэцүү ч онцгой авьяастай, эхний таван байрт орчих болов уу гэсэн багцааны хүүхдүүд байна. Тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг яаж дуулах вэ, ямар дууг сонгох вэ гэдгээс бас их зүйл шалтгаална. Манай хүүхд үүд үнэхээр их зоригтой байна. Уг нь эвээр дуулах дуунуудыг шууд хоолойны чадлаар аваад явчихна гэж байхгүй л дээ. Рок, поп гэдэг дэндүү чөлөөтэй урлаг л даа. Үүнийг сайн бодох хэрэгтэй юм. Үлдсэн 25 маань зургадугаар сарын дөрвөнд жинхэнэ үзэж тарна даа.

-Тан руу шүүгчийн хувьд хүмүүс их ярьж байна уу. Манайхан ер нь “арын хаалга” гэж нэг юм ярьдаг шүү дээ?

-Урлагт “арын хаалга” гэж байдагг үй. Ганц нэг хүн утасдаж ярих тохиолдол байлгүй яах вэ. Гэхдээ би тэдэнд “Үнэхээр авьяасгүй бол ямар ч найдвар байхгүй ээ” гэж хэлж байгаа. Арын хаалга байснаар тухайн хүүхэд хохирох аюултай байдаг. Тийм ч учраас Монголын рок, поптой холбоог үй хөндлөнгийн, гадны хүнийг шүүгчдийн бүрэлдэхүүнд оруулсан. Тухайлбал, Рагу байна. Рагу их шударга “үзэж” байгаа хүн шүү дээ. Өөрөө студийн мэргэжлийн хүн учраас хөгжмийг мэргэжил талаас нь сайн хардаг. Дан монгол шүүгч байсан бол нутгархах, жалгархах зүйл байхыг үгүйсгэхгүй л дээ.

-Таныг сэтгүүлч мэргэжилтэй гэж сонссон юм байна. Энэ тухай ярих уу?

-Би орос хэлээр бичдэг сэтгүүлч байгаа юм. “Монцамэ” агентлагийн дэргэд 1942 оноос гарсан “Новостий Монголий” сонинд ажиллаж байлаа. Энэ сонинд яруу найрагч Ч.Чимэд, Ринчен Бямбаев гуай зэрэг манай томоохон сэхээтнүүд ажиллаж ирсэн байдаг. “Новостий Монголий”-д үг үсгийг нь хардаг хянагчаас авахуулаад бүх л шат дамжлагыг нь дамжин, эрхлэгч хүртэл албан тушаалыг нь хашсан хүн. Офсет хэвлэлийн анхны курст Монголоосоо сууж байлаа. Офсет хэвлэлийн түүхийг бага сага мэддэгийн хувьд сайхан санагддаг. Оросоор бичдэг сэтгүүлч, хэлний л хүн шүү дээ, би.

-Аав чинь Монголын нэрт сэтгүүлч хүн байсан гэлүү?

-Миний аав Чадраабалын Балчинжав гэж сэтгүүлч хүн байлаа. Яруу найраг бичдэг, “Монголын шилдэг яруу найраг” ботид бүтээл нь орсон, орчуулагч, хэлний чиглэлийн хүн байлаа. “Буурал тэнгис” гэдэг яруу найргийн номтой. 1960-аад онд “Сэхээтний төөрөгдөл” гэх хэлмэгдүүлэлт болоход миний аав ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн, Д.Төмөр-Очир нарын хүмүүстэй хамт асуудалд орж явсан байдаг. Үүнээс болж хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хасуулж явсан юм билээ. Миний аав улс орныхоо төлөө зөндөө юм хийсэн мөртлөө “Алтан гадас” ч үгүй явсаар арваад жилийн өмнө бурхан болсон. Үүнийг нь бодохоор харамсах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм. Манай аав чинь радиогийн сэтгүүлчээр ажиллаж байгаад Пионерийн ордны орлогч захирлаар олон жил ажилласан хүн. “Зөвл өлт холбоот улс” сэтгүүлд нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. “Миша” гэдэг хүүхдийн сэтгүүлийг монгол хэлээр гаргаж байсан. 1980-аад оны хүүхдүүд мэднэ дээ. Насныхаа эцэст Оросын шинжлэх ухаан, соёлын ордонд ахлах орчуулагчаар ажилласан хүн.

-Хөгжмийн боловсролтой хүн байсан уу?

-Миний аав дуурийн дуу дуулдаг, тенор хоолойтой хүн байсан. 1950-иад онд Дэлхийн залуучууд оюутны их Б.Долгион: Жамъян аварга аавтай минь ойрын садан наадамд ардын жүжигчин Г.Хайдав гуайтай хамт оролцож явсан байдаг. Хожим сэтгүүл зүй, орчуулга оролдоод урлагаа орхисон юм билээ. Дээхнэ үед “Валя минь, Валя минь” дууг нь хүмүүс сайн мэддэг байсан. Гэхдээ намайг ухаан орохоос өгсүүлээд манай гэрт урлагийн сайхан уур амьсгал байсан. Аливаа авьяас, ген удамшдаг юм байна гэж би одоо боддог юм. Аав Архангайн “танк хүлдэгийнхэн” гэдэг Тариатын Мөрөнгийн хүн. Аавын маань нутгийг “Монголын Швейцарь” гэхэд хилсдэхгүй гайхамшигтай. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Дэмбэрэл бид хоёр “Аавын минь нутаг Архангай” гэдэг дуу зохиож Ангирмаа, Сэрчмаа хоёр дуулсан байдаг юм ш дээ.

-Аавынхаа нутгаар очиж байв уу?

-Аав маань намайг бага байхад нутагтаа аваачиж алмайруулж байсан. Г.Өсөхбаярын өвөө халхын алдарт аварга “буур” Жамъян чинь манай аавын талын ах шүү дээ. Суман голын хөвөөнд хамаатныхаа тэр сайхан ахыг хараад “Хүн төрөлхтөнд ийм том сайхан хүн байдаг юм аа” гэж хүүхэд байхдаа гайхаж байлаа даа. Хоргын тогооны шатсан галт уулын лаав гэдэг зүйлийг хотод барилга энэ тэрд ашигладаг байсан юм шиг байгаа юм. Тэр лаавыг Жамъян ах самосволд дэлэм хэрийн хүрзээр ачаад зогсч байхыг хараад үнэхээр гайхаж байсан. Тэгэхэд Өсөхөө аваргын ээж Насаа эгч тэнд хамт байсан. Би 40 мянгатад төрж өссөн ч арын сайхан хангайн хүү гэдгээ тэгэхэд л сайн мэдсэн дээ.

-40 мянгатын атаманууд гэж ярьдаг. Тэр байтугай ном хүртэл гарсан санагдана. Тэнд өссөн хүний хувьд яримаар зүйл байдаг л байх даа?

-1972 онд би арван жилээ төгссөн. “40 мянгатын атаманууд” гэдэг номыг би уншсан л даа. Ерөнхийдөө худлаа ном байна лээ. Яг миний төрж өссөн 40 мянгатын хүмүүс бол тэр номонд байдаг юм билээ л дээ. Хулигаанууд, атамануудын түүхийг мэддэг гэдэг утгаар биш ч тэнд өсч торнисны хувьд харьцангуй гадарлах юм. Залуу насанд найз бүсгүйгээ хамгаалаад, хутга мэс хэрэглэхгүй явах хэнд ч гэсэн байдаг л зүйл байлаа. Нармай нээж чадсан нь яллаа гэдэг байлаа. Тэгээд ч атаманууд нь нэг их муухай адгийн шаар болсон улс биш, тодорхой хэмжээний соёлтой, хөгжмөөр яривал рок, поп стилийн хүмүүс байсан. Зундуйн Зундарь гээд сайн хулигаан байлаа. Атаман Зоригоо гээд байж байна. Дандаа л миний багын найз нар. Бид сайхан найзууд байлаа. Энэ бүхэн миний багын сайхан дурсамж гэж одоо ч боддог. Хүн алаагүй, хүрээ талаагүй, зүгээр л гудамжинд “үзчихдэг” сайхан үе байсан. Энэ бүхнийг бахархаад, ном сонинд бичээд байх утгагүй л дээ. Бидний авах хамгийн сайхан зүйл бол хөгжим тоглочихдог, анхны цахилгаан гитар барьж үзсэн ийм л үе. “Аяны шувууд”-ын анхны сонсогч байсан уу, байсан ийм л сайхан үе. Зундарийн ах Хангал гээд гайхамшигтай хүн энэ дууг зохиогоод дуулж байхад анх сонсч л байсан амьд гэрчийн нэг нь би л дээ. Манай байрны нэг орцны Галсанбат маань анхны цахилгаан гитар авчирч тоглоо л, хөгжмийн ертөнцөд гэхэд л сонин содон үйл явдлууд дүүрэн байлаа ш дээ.

-Та хэдэн оноос хөгжимтэй нөхөрлөв?

-Аав маань 1960-аад оноос “Москвагаас монгол хэлээр нэвтрүүлж байна” нэвтрүүлгийн ерөнхий редактороор ажилладаг байлаа. Москвад би долоон настай сургуульд орж байлаа. Оросын оюунлаг ертөнц, дууны урлаг надад асар их нөлөө үзүүлсэн гэдгийг л би хэлэх гээд байгаа юм. Тэгээд ч би оросуудад элэг сайтай байдаг. Тэдний муухай, сайхан хамаагүй надад хөгжим мэдрэх боловсрол, ном унших соёлыг нээж өгсөн учраас оросуудад би хайртай байдаг. Намайг төгөлдөр хуурын сургуульд шалгуулаад тэнцсэн ч гэр орон минь хол болохоор суулгаж амжилгүй Элчингийн хажуу дахь энгийн сургуульд оруулсан юм билээ. Түүнээс биш би өдийд тодорхой хэмжээний хөгжмийн онол эзэмшчихсэн, төгөлдөр хуур тоглодог болчихсон байх байсан биз. Гэхдээ хүний хөгжмийн сонирхол хэзээ ч устдаггүй юм байна лээ. Монголдоо шилжиж ирээд орос сургалттай гуравдугаар сургуульд орлоо. Энд би багын найз, Цогзолмаа гуайн хүү дуучин Ганхуяг, Ганболд нарын “Инээмсэглэл” хамтлагийн андууд маань хамтарч гитар тоглодог байлаа. Галсанбат маань бас манай анги. Галсанбатын ах Галсанбаяр гээд гитар тоглодог, Одесст сурдаг, анх “Битлз”- ийн концертыг бидэнд сонсгосон хүн байлаа. Миний 10 насны ойгоор 1965 онд авга ахын бэлэглэсэн гитар толины ард гялгар ууттайгаа байдаг байсан. Галсанбат нэг удаа орж ирээд тэр гитарыг хөглөн, нэг ёсондоо манай гэрийн жаврыг үргээж “Яргуйн дэлбээг зөөлөн бүүвэйлсэн Яасан намуухан үдэш вэ” гэдэг үгтэй “Хүүхэн хүний хүслэн” дууны гурван аккордыг зааж өгч билээ. Тэгж л анх гитар барьсан. Долдугаар ангид байхдаа бид хоёр Ардын дуу, бүжгийн чуулгын дэргэдэх Р.Энхбазар ахын чуулгад гитарчнаар орж, бүтэн сар хичээлээ таслаад аавдаа баригдаж байлаа. Аавынхаа үгэнд орж сургуульдаа явж, сайн дураар хөгжмөө оролдож эхэлсэн дээ. Тэгээд Зундарьтай, Бадруугантай найзалж эхэлсэн юм. Ууган бид хоёр “Инээмсэглэл” хамтлагт нийлсэн. Хаа ч явсан гитараа тоглодог ийм л найз нар байлаа, бид.

-Та хөгжмийн сургуульд сурсан уу?

-За, үгүй юм аа. Цэргийн ерөнхий дээд сургуулийн улс төрийн ангид орж байлаа. Би хүмүүнлэгийн талын хичээл номдоо гайгүй сурагч байлаа. Хэл, нийгмийн ухааны талдаа гэсэн үг л дээ. Нагац ах хурандаа Вандан маань л энэ сургуульд оруулж, би анхны цахилгаан хөгжмийн хамтлагийг байгуулж байлаа. Тогоо генерал бид нар нэг курс. Цэргийн хүмүүжлээр яаж явсныг мань эр сайн мэднэ. Манай сургуулийн улаан булангийн эрхлэгч Төмөрбаатар гэж сайхан офицер байлаа. Захирлын хүргэн. Хожим би “Монцамэ”-д ороод, арван жилийн найз нартайгаа хамтарч “Инээмсэглэл” хамтлагаа байгуулж байсан даа. Би тэр үед “Урин хавар ирлээ”, “Хослон дуулъя” зэрэг дуунуудаа зохиосон юм. “Улаан наран дөхөөд ирлээ Уран жавар буугаад ирлээ” гэсэн үгтэй энэ дууг сүүлд “Камертон” хамтлаг дуулсан. Аавын минь шүлэг л дээ. Хөгжмийн урлаг бол нэг л гишгэсэн бол гарч чаддаггүй, үргэлж залуу байлгадаг юм билээ.

-Таны “Хослон дуулъя” дуу ч бас сайхан дуу шүү…

-”Одтой тэнгэрээс мишээгээд Орчлон дэлхийг гэрэлтүү- лэхээр” гээд манай Бадрууган дуулдаг тэр дуу шүү дээ. Би 160 гаруй дуу зохиосон байдаг юм. Тэр бүгдээс энэ дуу минь л надад сайхан санагддаг.

-Таны дүү, ая зохиогч Б.Ангирмааг хүмүүс сайн таних байх. Та ингэхэд эцэг эхээс хэдүүл вэ?

-Бид тавуулаа. Ууган ахыг багад айлд өргүүлсэн учраас би дүү нартаа том ах нь болж явдаг. Ангирмаа чинь надаас 13 дүү, отгон дүү маань байгаа юм. Их эрх дураараа өссөн. Одоо аав ээж маань бурхан болоод дүү нартаа л аавын оронд аав, ээжийн оронд ээж болж явах юм сан гэж боддог. Миний удаах дүүг Энхриймаа гэдэг юм.

-Эрх Ангирмаа дүү чинь таны дуунуудыг шүүмжлэх үү?

-Өө, шүүмжлэлгүй яахав. “Таны дуунууд нэг л хуучинсаг болж байна шүү. Тэг ингэ” гээд л байнга ярьж зөвлөнө.

-Зарим нэг сонинд таныг “Ач охинтой боллоо” гээд л шуугиад байдаг. Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Дөрвөн хүүхэдтэй. Том хүү маань Шведийн нэг тосгонд амьдарч байна. Ач нараа интернэтээр зургийг нь харах юм даа. Отгон охин маань одоо найман настай, урлаг талдаа ёстой “чөтгөр” болсон хүүхэд бий дээ. Ямар ч дууг нэг сонсоод л үгийг нь цээжилчихнэ. Хип хоп, рок, поп ямар л стилийн дуу байна бүгдийг нь мэднэ. Одоо энэ “Best songs”-ыг надаас илүү шүүх гээд байна шүү. Гэргий бид хоёр дөч гараад төрүүлсэн болохоор энэ “муу”-даа амиа тавьчихна. Тэгсэн зарим сонинд “Долгион ач охинтой боллоо” гээд авч өгдөг юм.

-Рок, поп урлагийн “Пентатоник” наадам энэ жил болох ёстой шиг санагдана. Академийнх нь ерөнхийлөгчөөс энэ тухай асуухгүй өнгөрвөл алдас болох болов уу?

-Энэ жил болдгоороо долдугаар сард болно. Тухайн үед нь зарлана. Хуучин номинациуд дээр шинэ хандлага чиглэлийн дуунууд ч нэмэгдэж шалгаруулалтад орно. “Оскар”, “Грэмм”-ийн зарчмаар явагддаг хэвээрээ байгаа.

-Ерөнхий сайд С.Баяр та хоёрыг үй зайгүй найз гэж сонссон юм байна…

-Бид хоёр 45 жил найзалж байна. Багаасаа би энэ хүнийг Ерөнхий сайд болно гэдэг ч юм уу, янз бүрээр бодож нөхөрлөөгүй. Хүүхдийн зангаар үерхсэн. Түүнээс хойш урлагаар сэтгэлийн анд барилдсан. Баяр маань оюуны өндөр боловсролтой хүн. Ямар л гайхамшигтай ном байна, тэрийг надад өгч уншуулдаг байсан. Хөгжмийн ямар өндөр мэдрэмжтэй гэж бодно. Одоо ч бид уулзахаараа урлагийн тухай тасархай сайхан ярилцаад, кайф аваад л салдаг. Түүнээс биш би найзтайгаа уулзлаа гэхэд улс төр хэзээ ч ярьдагг үй л байхгүй юу.

-Урлагийн одод, олны танил хүмүүсийг жирийн хүмүүсээс арай өөр амьдардаг гэсэн ойлголт нийгэмд байдаг. Та тэгэхэд хоёр өрөө байрандаа энгийн амьдардаг юм байна. Яагаад гэж асуувал гайхахг үй биз дээ?

-Аливаа хүн хэрэглээнийхээ хэрээр л амьдардаг байх гэж би боддог. Олж мэдсэн зүйл, авьяасынхаа аясаар амьдрах нь зөв байх болов уу. Өнөөдөр элдэв янзын орд харш бариад хүн зоны дургүйг хүргэж амьдрах арай л нэг биш цаг үе юм. Ямар бид нар Холливудад амьдарч байгаа биш тэгж тансаглах хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Хамгийн гол нь “шахцалдахгүй”, өлсөхгүй л амьдрах ёстой. Унаа машиныг тээврийн хэрэгсэл гэдэг утгаар ашиглах учиртай. Түүнээс биш хүнд гайхуулах үүднээс жийп мийп унах бол миний амьдралын утга учир биш. Монголд маань өнөөдөр сайхан дундаж давхарга бий болж, баян ядуугийн ялгаа арилах учиртай. Тэгсэн цагт Монгол орон маань хөгжих болов уу.

-Та сүүлийн үед яг юу хийж байна даа?

-Монголын рок, поп урлагийн төлөө “Чингэс хаан” хамтлагийн Жагаа маань их зүйл хийж байна. “Монголын рок, поп урлагийн түүх” номынх нь хоёрдугаар боть гарах гэж байгаа. Миний хувьд “Дэлхийн рок, поп урлагийн түүх” гэсэн судалгааны бүтээлээ хэвлүүлэх бодолтой байна. “40 мянгатын блюз” цомгоо саяхан гаргасан.

Л.БАТЦЭНГЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *