Categories
мэдээ нийгэм

Б.Дэлгэрсайхан: Иргэд торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол хүү тооцдог болох нь зөв DNN.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Уг нэмэлт, өөрчлөлтөд сануулах шийтгэлийг тусгажээ. Тодруулбал,

  • Эрх бүхий албан тушаалтнаас зөрчил гаргасан этгээдэд уг зөрчлийг дахин гаргахгүй байхыг анхааруулсан мэдэгдлийг сануулах шийтгэл гэнэ.
  • Сануулах шийтгэлийг зөвхөн энэ хуулийн тусгай ангид оногдуулж болохоор заасан тохиолдолд хэрэглэнэ.
  • Сануулах шийтгэлийн хэлбэр нь цаасан болон цахим хэлбэртэй байж болох ба эрх бүхий албан тушаалтан хуульд заасны дагуу хэрэглэнэ хэмээн заажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэхийн тулд торгуульсан иргэн хугацаанд нь төлөөгүй бол цаашаагаа хүү бодогдоод явдаг болгомоор байна. Баруунд ийм жишиг байдаг. Сарын дотор торгуулиа төлөөгүй бол торгууль нь нэмэгдээд байдаг. Жилийн хугацаанд төлөөгүй бол хорьдог ч юм уу.

Хуулийг хэрэгжүүлэх гэж л бид энд хэлэлцэж байгаа. Гэвч хэрэгжүүлэх арга замыг нь тодорхой болгоогүйгээс торгуулийн олон тэрбум төгрөг хуримтлагдаад байна.

Бид сүүлд нь буян үйлдэж байгаа юм шиг өршөөдөг. Тэгвэл хууль батлахын хэрэг байдаг юм уу.

Тиймээс уг нэмэлт, өөрчлөлтөд энэ асуудлыг оруулах хэрэгтэй. Торгуулиа энэ сард төлөхгүй бол нэмэгдэх нь гэдэг ойлголттой болж байж энэ хууль хэрэгжинэ. Иргэдэд ийм ухамсар суулгахгүй бол хэдэн жилийн дараа, дараагийн Засгийн газар гарч ирээд эсвэл сонгууль болохоор өршөөнө гэдэг хүлээлт байгаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *