Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14 цагт Б.Чойжилсүрэнг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох гэж байна. Хоёр талын өмгөөлөгч Улаанбаатар хотод байгаа тул Ховд аймагт болох шүүх хуралд биеэр оролцох боломжгүй байгаа гэнэ. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд тус шүүх хурлыг цахимаар явуулахаар болжээ. Сонгууль бүрээр л мөнгө тараасан, санал худалдан авсан, хүн зөөсөн гэх мэт ээлжит сонгуулийн паянг дэнслэх шүүх хурал ийнхүү товлогджээ.