Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Б.Чингис: Гэрэлт гудамжны замыг “Жоби” төв өөрсдийн мөнгөөр будсан

Өчигдөр орсон борооноор гэрэлт гудамжны алаглан будсан замын будаг урсаж алга болсон талаарх мэдээллийг “Жоби” төвийн ерөнхий менежер Б. Чингисээс тодрууллаа.

-Гэрэлт гудамжны замыг яагаад алаглуулж будсан юм бэ? Замын цагдаагаас зөвшөөрөл авсан уу?

-Бид Монголд анх удаа замын будаг үйлдвэрлэж байгаа.Худалдаа аж үйлдвэрийн бизнес эрхлэгчдийн уулзалтан дээрС.Батболд даргад санал тавьсан.Манай компани 100 хувь зардлаа гаргаадУлаанбаатар хотын аль нэг хэсэг дээр будаг хийж будъя, зөвшөөрөл олгооч гэсэн санал байсан. Үүний үндсэн дээр нийслэлийн удирдлагууд болоод захиргааны зүгээс бид нарыг дэмжээд Гэрэлт гудамжинд зөвшөөрөл өгсөн.

-Яагаад ийм амархан урсаж байна. Туршилтын будгаар будсан юмуу?

Туршилтын будаг биш. Будгаар будаж байх явцадзам хааж байна гэж иргэд бухимдаж байсан. Будаг маань хоёр үе бүтэн түрхэгдэж байж бүрэн бэхжилтээ авч хатах ёстой байдаг. Бүрэн хатаагүй байх үед бороо орж таарсан. Үүний улмаас будаг нь урсах, халцрах асуудал үүсээд байна.

-Замыг будаж янзлахад хэдэн төгрөг зарцуулсан бэ?

-Хамгийн гол нь замыг будахад нийслэлийн зүгээс зардал гараагүй. Үүнийг “Жоби” төвийнхөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийсэн. Нийтдээ арван сая гаруй төгрөг зарцуулсан.

-Яагаад ингэж дөрвөлжилж будсан юм бол?

Дөрвөлжилж будах санааг ерөнхий төлөвлөгөөний газар, Замын цагдаагийн газар, Гэрэлт гудамж тэр дундаа залуучууд цугладаг гэдэг утгаараа хэсэгхэнметр газар яагаад ийм байж болохгүй гэж гэсэн санал гаргасны үндсэнд будсан.

-Дахиж будах уу?

-Дахиж будах талаарУлаанбаатар зам засварынхан болоннийслэлийн удирдлагуудтай зөвшилцсөний үндсэн дээр дараагийн ажлыг хийнэ гэв.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *