Categories
мэдээ улс-төр

Б.Бямбачулуун хууль зөрчиж нэрээ сольсон гэв

СЕХ-ны дарга
Ч.содномцэрэн, СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдбаатар нар мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эвслээс болон бие даан нэр дэвшиж
буй 498 хүн өрсөлдөхөөр болжээ. ТТЭН эвслээс нэр дэвшиж буй П.Бямбачулуун нэрээ
Лүндээжанцан болгож сольсон гэх мэдээлэл гараад буй.

Энэ талаар тодруулахад
“Нэрээ сольсон тул Лүндээжанцан гэсэн нэрээр бүртгэж, саналын хуудаст
бичиж өгнө үү гэсэн хүсэлт, нэр
солиулсан гэрчилгээ ирүүлснийг бид нягталж үзээд П.Бямбачулуун нэрээр нь бүртгэж, саналын
хуудаст бичихээр шийдвэрлэсэн. Түүний нэр сольсон захирамжийг дүүргийн Засаг
дарга гаргаагүй, иргэний бүртгэлийн ажилтан хууль зөрчиж тийм ажил хийсэн байна лээ” гэсэн юм. Мөн
Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвших гэж үзээд ҮЗХ-ны хурлаар тэнцээгүй
Б.Батбаатар АН-ын дарга З.Энхболдын тойрогт нэрээ дэвшүүлсэн ч СЕХ-ноос
татгалзсан. Харин энэ тойрогтоо ИЗНН-аас
нэр дэвшсэн нь амжилттай болж, 70 дугаар тойрогт нэр дэвшигчээр
бүртгүүлсэн байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын оронд нэрээ дэвшүүлсэн О.Цолмон
мөн нэр дэвшигчээр бүртгүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *