Categories
мэдээ улс-төр

Б.Баярсайхан: Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга дуудаж уулзах байлгүй дээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй үндэслэлээр Б.Баярсайханыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөх” шийдвэрийг гаргасан.

Энэ талаар Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай утсаар холбогдон тодруулга авлаа.


-Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрхэн хүлээж авав. Таныг ажлаас чөлөөлөх үндэслэл бий юу?

-Өчигдөр би зарим хэвлэлд тодруулга өгсөн. Яг одоогоор тайлбар өгөөд яах вэ. Одоогоор албан ёсоор тогтоол гардаж аваагүй л байна.

-Ер нь та үүнийг хэрхэн дүгнэж байна?

-Мэдэхгүй ээ. Би харин гайхаад л сууж байна. Юу ч гэсэн Засгийн газрын тогтоол албан ёсоор ирэх байх. Тэгэхээр нь тогтоолоо харъя. Намайг яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн юм гэдгийг.

-Хэрэв ямар нэгэн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзвэл шүүхийн байгууллагад хандах уу?

-Үүнийг би одоо яримааргүй байна. Юу ч гэсэн тогтоолоо хармаар байна. Тогтоол хэзээ ирэхийг нь мэдэхгүй юм. Ер нь Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга уулзах байлгүй дээ.

-Ер нь танай яаманд юу болоод байна вэ. Ж.Батсуурь сайдыг чөлөөлсөн, одоо таныг?

-Уг нь юу ч болоогүй шүү дээ. Яамны ажил зүгээр хэвийн л явагдаж байгаа. Сайдыг яагаад ажлаас нь чөлөөлөгдсөнийг хүмүүс мэдэж байгаа байх. Энэ талаар утсаар тайлбар өгмөөргүй байна.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *