Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа билээ. Түүнийг өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр баривчлан саатуулж байгаад арваннэгдүгээр сарын 13-нд шүүхээс батлан даалтад гаргах шийдвэр гаргасан юм. Гэтэл прокурорын гомдлоор дахин хорих шийдвэр гарсан.
Энэ хэрэг нийгэмд томоохон дуулиан дэгдээж, олны анхаарлыг татаад байгаа билээ. Хэрэгт холбогдоод буй Б.Батзаяагийн нагац ах, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Өдрийн сонин”-д ярилцлага өглөө. Өөрийн нагац дүүгээ өмгөөлж, хамгаалах ганц хүн нь би гэж Ерөнхийлөгч асан П.Очирбат ярилцлагадаа өгүүлэв. Манай сэтгүүлчийн тавьсан олон асуултад хариу өгсөн энэхүү ярилцлагыг бид маргаашийн дугаартаа нийтэлж байна.