Categories
мэдээ улс-төр

Б.Батхуяг: СЕХ-нд хандаж дахин сонгууль явуулах үндэслэлийн талаар тайлбарлана

2a461fccaecf2b0e28c7d45bcf547592.jpgӨнөөдөр буюу наймдугаар сарын 22-нд Ардчилсан намаас өөрийн байранд хэвлэлийн хурал хийлээ. Хуралд АН-ын Хяналтын ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Б.Батхуяг ирж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрээр УИХ-ын болон орон нутгийн сонгууль хууль зөрчсөн талаарх шүүхийн шийдвэрийг танилцууллаа. Мөн МАН-ын санхүүжилт босгох 60 тэрбум төгрөгийн маргааныг олон нийтэд хүргэсэн талаар мэдээлэл өгөв. Б.Батхуяг “МАН-ын дарга, Нийслэлийн намын дарга, зөвлөх гурвын ярилцсан бичлэг олон нийтэд цацагдсан байгаа. Энэ бичлэгийг МАХН-ын гишүүн Э.Эрдэнэжамъян олон нийтэд хүргэсэн. Уг асуудлын талаар АН-ын зүгээс хууль зөрчсөн хэмээн Авлигатай тэмцэх газар хандсан. Үүний дагуу 2016 оны наймдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн хяналтын прокурор уг хэргийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Ийм шийдвэр гаргасантай холбогдуулан АН-ын зүгээс гомдол гаргаж байна” гэлээ.

Намын санхүүжилт босгох 60 тэрбум төгрөгийн асуудлыг олон нийтэд хэвлэлээр цацсаны дараагаар, тухайн намынхан өөрсдийн хийсэн хэргийг намын мэдээллийг гадагш нь гаргасан хэмээн хүлээн зөвшөөрсөөр байтал Нийслэлийн прокурорын газраас хэрэг үүсгэхээс татгалзсан тул АН-ын зүгээс дээд шатны прокурорын байгууллагад гомдол хүргүүлсэн аж.

Мөн тэрээр 2016 оны УИХ болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль будилаантай болсон талаар дээд шатны шүүхээс шийдвэр гарсан тухай мэдээлэл өглөө. Тодруулбал, Орхон аймгийн хяналтын шатны шүүхээс 29 нэр дэвшигчийг дахин сонгуульд өрсөлдүүлэх шийдвэр гарчээ. Энэ дагуу АН-аас СЕХ, орон нутгийн удирдлагуудад хандаж дахин сонгууль явуулах талаар холбогдох хүмүүст тайлбарлана гэв. Мөн Дархан-Уул аймагт 15 нэр дэвшигчийг бүртгээгүй учраас АН-ын дахин сонгууль явуулах шийдвэр гарсан байна.

Мөн Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудтай холбоотой гомдлуудыг нэгтгэж Тагнуулын ерөнхий газар, Авлигатай газарт хүргүүлэх ажээ.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *