УИХ- ын гишүүн
асан, ИЗНН-ын дэд
дарга Б.Батбаатартай
ярилцлаа.
-Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнийн Засгийн газраас
томоохон бүлэглэлүүдтэй
тэмцэнэ гэдгээ илэрхийлээд
байна. Олон жил эрх мэдэл
атгаж байсан МАН-ын дарга
ийнхүү мэдэгдэж байгаа
нь тус нам дотроосоо
цэвэрших алхмуудыг хийж
эхэлсэн гэж харж болох
уу?
-Улс орны эрх ашиг, ирээдүй, гурван сая гаруй иргэний
амьдралыг доройтуулах ажлыг
хийсэн хүмүүстэй хариуцлага
тооцохгүйгээр “улс төрийн
нам”-ын халхавчин дор авч
үлдээд байх юм бол цаашид
Монгол Улс оршин тогтнох
эсэх асуудал хөндөгдөнө.
Монгол Улсын Засгийн газар
гэж байдаг болохоос аль нэг
нам, эвслийн Засгийн газар
гэх ойлголт байхгүй.
Социализмын үед “Монгол
Улсыг удирдан чиглүүлэгч улс
төрийн хүчин МАХН байна”
хэмээн Үндсэн хуульд заасан
байсан. Одоо тийм ойлголт
байхгүй. Тиймээс Л.ОюунЭрдэнэ Ерөнхий сайдын
явуулж байгаа алхмыг улс
эх орныхоо төлөө хэн боловч
дэмжих учиртай.
Уг тэмцэл улс төрийн эрх
ашиг, алдагдсан боломжийг
тооцож, хариуцлага тооцох
ёстой гэж мэдэгдсэнийг нь зөв
гэж харж байгаа.
Аль ч улс төрийн хүчин
Засгийн эрх барьж байх үед
зарим улстөрч, тодорхой
хэсэг бүлэг хүмүүс шүүмжилж
л байдаг. Зарим нь шүүмжлэх
нэрээр өөрсдийн рейтингийг
өсгөх оролдлогууд хийсээр
ирсэн. Шүүмжлүүлээгүй Засгийн газар гэж үгүй. Ерөнхий
сайд өнөөдөр шударга бус
зүйлтэй, улс төрийн бусармаг
бүлэглэлтэй тэмцэнэ гэж
байгаа нь маш зөв шийдэл.
Хэрэв зоригтой, дорвитой
тэмцэл явуулахгүйгээр намын
халхавчин дор худалч,
хулгайч, авлигачдыг авч
үлдээд байх юм бол тухайн
нам ч тэр, улс орон ч тэр
сүйрнэ. Улс орноо хөгжихөд нь
санаатайгаар саад учруулж,
өр зээлд оруулж, хоёр сая тонн
нүүрс хулгайлаад зарчихсан
гэж яригдаж буй асуудлыг
хамгаалж үлдвэл Засгийн
газар ч тэр,МАН ч тэр оршин
тогтнох ёс суртахуун, хууль
эрх зүйн чадамжгүй болно.
Тиймээс буруутай этгээдүүдэд
хариуцлага тооцохоор
Ерөнхий сайд ярьж байгаа нь
намынхантайгаа хийж байгаа
тэмцэл гэж харахгүй байна.
Харин улсынхаа төлөө хийж
буй зөв алхам гэж хэлэх нь
зүйтэй болов уу.
-Бүх л улс төрчид
нийгмийн болж бүтэхгүйтэй
тэмцэнэ, төрийн албан дахь
авлига, ёс суртахууны
доголдлыг бууруулна,
шүүхийн тогтолцоог
шударга болгоно гэх зэрэг
амлалтууд өгдөг. Эргээд
харахад үр дүнтэй, бодит
ажил хэрэг болсон нь
цөөхөн л санагдаж байна.
Энэ удаагийн оролдлого
хэр амжилттай байх бол?
– Тогтсон, хэвшмэл
зүйлийг өөрчлөх амаргүй.
Байгалийн болоод нийгмийн
талаасаа ч ийм хандлагатай
байдаг. Хэрвээ цонх,
хаалгаа онгойлгож, салхи
оруулж, өөрчлөлт хийхгүй
л бол, хэн нэгний, хэсэг
бүлгийн шүүмжлэлээс айж,
бахь байдгаараа, ямар ч
өөрчлөлтгүй, урагшлахгүй
хэвээр байх болно.
Тиймээс хүссэн ч, эс
хүссэн ч эсэргүүцэлтэй тулж,
дайралт, доромжлолууд ирэх,
худал тархи угаалт явагдаж,
улс төрийн болон улс төрийн
бус тэмцлүүд, босго саад
тохиолдоно.
Тиймээс тохиолдох саад
бэрхшээлээс айж эмээн хойш
суулгүйгээр эхлүүлсэн ажлаа
бодит үр дүнд хүргэхийн төлөө
шийдэмгий ажиллах л ёстой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
энэ тэмцлээ нэгэнт эхлүүлсэн
гэж харж байна.
Тухайлбал, Хөгжлийн
банкны асуудалд холбогдсон
албан тушаалтнуудыг шалгаж
эхэлсэн. Нүүрсний хулгай,
төмөр замыг гацаасан зэрэг
улс оронд өрнөж байгаа,
өмнө нь болсон, иргэдийн
амьдралыг өдрөөс өдөрт
д оройтуулж байгаа
асуудлуудыг бүх хүний алган
дээр тавьсан мэт ил болгох
хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд
төрийн эрхийг Монголын ард
түмэн үнэхээр барьж чадсан
юм уу, эсвэл тэднийг төлөөлөх
эрхийг өвөртөлсөн хүмүүс нь
өөрсдийн эрх ашгийн төлөө
улс орныг удирдан залж
байсан уу гэдгийг ил болгохын
төлөө ажиллах ёстой.
Иргэд буруу зөвийг шүүж,
тунгааж байгаа цагт ямар ч
эрх мэдэлтэн, бүлэглэлээс
айх хэрэггүй. Ерөнхий сайдын
албан тушаал бол тодорхой
хугацаатай улс төрийн алба.
Тиймээс Л.Оюун-Эрдэнэ
Ерөнхий сайдын албыг хашиж
байсан зарим нэг хүмүүс
шиг албан тушаал дээрээ
тогтохын төлөө бусдад албан
тушаал, эрх мэдэл, эрх ашгийг
хуваарилж, өөрөө оршин
тогтнох оролдлого хийх юм
бол элдэв бүлэглэлтэй тэмцэх
нь бүү хэл сайдын албыг
хаших ч хэрэггүй.
Ерөнхий сайдын суудлаас
унагаачих вий гэх айдас,
эрсдэлийг үл тоох хэрэгтэй.
Монголын ард түмэнд Үндсэн
хуулиар олгогдсон төр барих
эрхийг нь олгож, мэдэх ёстой
асуудлыг нь мэдүүлж, шийдэх
ёстой асуудлаа шийдүүлэх
боломжийг бүрдүүлэхийн
төлөө л ажиллах хэрэгтэй.
Үнэний төлөө ажиллаж
байхад хулгайч, луйварчид
тэсч, тогтож чадахгүй
-Төмөр зам, Эрдэнэбүрэнгийн цахилгаан
станц зэрэг Монгол Улсын
стратегийн томоохон
бүтээн байгуулалтуудад
санаатайгаар саад
учруулсан албан тушаалтнуудыг шалгана гэдгээ
Ерөнхий сайд илэрхийллээ.
Та УИХ-ын гишүүн байсан
хүний хувьд улсынхаа
хөгжлийг санаатайгаар
хойш татах албан тушаалтан
байдаг эсэх дээр нэгийг
хэлэх байх?
-Шуналын сэтгэлээр ийм
увайгүй үйлдэл гаргадаг
хүмүүс байгаа шүү дээ. Монгол
Улсын стратегийн чухал,
чухал бүтээн байгуулалтууд
хийгдэх нь нийгэм, эдийн
засгийн хөгжилд чухал үр
нөлөөтэй гэдгийг бүгд мэдэж
байгаа. Харин өөрсдийнхөө
халаасыг яаж түнтийлгэх
вэ гэдэг шуналд хөтлөгдөж
бүтээн байгуулалтын
ажлуудыг гацаасан асуудлууд
олон байдгийг нийтээрээ харж
байгаа. Стратегийн томоохон
бүтээн байгуулалтууд
хийгдэхгүй 10 гаруй жилийн
нүүр үзэхэд ямар боломжууд
алдагдсаныг нээлттэй гаргаж
ил тавих ёстой.
Эрчим хүч, төмөр зам,
тээвэр ложистик гэх мэт
улс орны хөгжил дэвшилд
өдөр хоногоор биш, цаг
минутаар нөлөөлөх бүтээн
байгуулалтуудыг сүүлийн
10,20 жил гацаалаа. Эдгээр
бүтээн байгуулалтууд цаг
тухайд нь үргэлжилсэн бол
наад зах нь Монгол Улс
өнөөдөр өргүй, иргэд нь
дэлхийн хэмжээний цалин
орлоготой байх байсан.
Тэдгээр боломжийг
ашиглаж чадсан бол
өнөөдрийн үнийн өсөлт, эдийн
засгийн хямрал ард түмэнд
нөлөөлөхгүй байлаа. Өнөөдөр
манай улсын нийт хүн амын
80-90 хувь нь банк болон
банк бус байгууллагуудад
өртэй буюу нэргүй ажилчид
болчихсон. Ажиллаад ,
хөдөлмөрлөөд л байдаг
иргэд өнөөдөр өрнөөс өрний
хооронд амьдарч байна.
Энэ нь стратегийн бүтээн
байгуулалтуудыг гацаасан
хүмүүсийн хор уршиг.
Хийх ёстой бүтээн
байгуулалтуудыг цаг тухайд
нь хийж чадаагүйгээс болж
Монголын ард түмэн хохирч
байгаа.
-Манайд төрийн ажлыг
хийж байхдаа алдаа
дутагдал гаргачихаад ажлаа
өгсөн нэрээр хариуцлагаас
мултарчихдаг. Ажил хийж
байхдаа алдаа гаргасан
бол хариуцлага хүлээдэг
механизм үйлчлэх ёстой
биз дээ….
-Төрийн байгууллага
хувийн байгууллагын ялгааг
гаргаж ойлгох хэрэгтэй.
Засгийн газарт ажиллаж
байгаа хүмүүс хийх ёстой
а ж л а а х и й х ё с т о й ц а г
хугацаанд нь хийж чадаагүй
бол улс оронд учруулсан
хохирлынх төлөө хариуцлага
тооцох, нөхөн төлүүлэх, төр
төмөр нүүртэй гэдгээ харуулж,
хариуцлагын тогтолцооны
ойлголтыг тодорхой,
томьёолж гаргах хэрэгтэй.
Гаргасан шийдвэр нь улс
орон, иргэдийн амьдралд
хохирол учруулсан хүмүүсийг
төрд ажиллах хаалгыг насан
туршид нь хаах хэрэгтэй.
Үүнд хууль эрх зүйн орчны
зохицуулалтыг сайжруулах
хэрэгтэй. Улс оронд хохирол
учруулчихаад хэсэг хугацааны
дараа өөр газар өндөр албан
тушаалтнаар томилогдож
о ч о о д а в л и г ы г э р г э э д
цэцэглүүлж байгаа хүмүүс
байна. Нөгөөтэйгүүр улс
оронд өөрийн бодлого байх
ёстой. Манай улсын бодлого
хаана явна вэ?
Засгийн газраас хамгийн
сүүлд мэдэгдээд буй алдагдсан
боломжийг тооцож, түүнд
хариуцлага тооцохын төлөө
ажиллана гэж мэдэгдсэн нь
олон утга агуулсан мэдэгдэл
юм. Энэ мэдэгдэл нь бодит
байдал дээр ажил болохдоо
гуйвуулбал хэлмэгдэл болно.
Жаахан халтирвал улс орныг
хохироох магадлалтай.
Тиймээс алдагдсан
боломжийн өртгийг хэрхэн
яаж тооцохыг эрх мэдлийг
хэрэгжүүлж байгаа хүнээс
ангид эрдэмтэн, мэргэд болон
судлаачид, эдийн засагчдыг
оролцуулж хамтдаа шийдэж
ажиллах нь зүйтэй гэж үзэж
байна.