Categories
мэдээ нийгэм

Б.Бат-Эрдэнэ: Хөгжлийн Банкны хэлэлцүүлэгт оролцсон ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэдийн төлөөллийг ажлын хэсэгт оруулах саналтай байна

Б.Бат-Эрдэнэ

Хөгжлийн Банканд хийсэн шалгалтын талаар ажлын хэсгийн гишүүд өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хөгжлийн банктай холбоотойгоор тунаж үлдсэн 73 зээлтэй холбоотой асуудлаа ярьж байгаа. Хүрээ хязгаараа тодорхойлох ёстой. Арилжааны банкууд зургаан шаардлага тавьдаг байхад Хөгжлийн Банк гуравхан шаардлагыг нь хэрэгжүүлээд бусдыг нь хэрэгжүүлэхгүй явж ирсэн. Энэ бол хариуцлагатай холбоотой асуудал.

Хэрэгжиж байгаа төсөл бүрийг газар дээр нь очиж нягталж шалгах хэрэгтэй. Анхан шатных нь баримтыг зээлдэгч тус бүр дээр очиж нягталж шалгах ёстой. Тэгэхгүйгээр одоо байгаа баримт, шалгалтын дүн дээр нь ажлын хэсгийн дүгнэлт гарна гэвэл хөнгөн хуумгай зүйл болно гэх байр суурьтай байгаа.

Хөгжлийн банкны хэлэлцүүлэгт оролцсон төрийн бус байгууллага, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүмүүсийн төлөөллийг энэ ажлын хэсэгт оруулж ажиллуулах саналыг би ажлын хэсэгт хэлсэн” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *