Categories
мэдээ цаг-үе

Б.Баатархүү: Худал мэдээлэл тараасан зургаан иргэнийг тус бүр 500 мянган төгрөгөөр торгосон

Цар тахалтай холбоотойгоор улс даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоосон үед цахим орчин ашиглан тодорхой төрлийн гэмт хэргүүд үйлдэгдэж байгаа талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

ЦЕГын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.БаатархүүБүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед олон нийтийг төөрөгдүүлсэн илт худал мэдээллийг цахимаар түгээсэн нийт 44 зөрчлийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас холбогдох хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж байна.

Үүний хүрээнд зургаан иргэнийг тус бүр 500,000 төгрөгөөр торгож, 21 төрлийн хууль бус контентийг устгуулж 38 зөрчлийг харьяаллын дагуу шалгаж байна. Өчигдөр гэхэд л олон нийтийн сүлжээнд Монгол Улсын хилийг 19 километр дотогш татсан байна гэх худал мэдээлэл тарсан. Уг мэдээлэлтэй холбоотойгоор Хил хамгаалах ерөнхий газраас холбогдох тайлбар залруулгыг гаргаж, Цагдаагийн байгууллагад үүнийг шалгуулах хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах гэдгээр хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг мэдээллийг анхлан тараасан байж болзошгүй иргэн О, Э, Т, Э, Д гэгчийг холбогдуулан шалгаж байна. Эдгээр мэдээллийг устгуулсан ч зарим хүн санаатайгаар уг мэдээллийг түгээх байдал тогтоогдож байгаа. Тухайн хүмүүст холбогдох хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *