Categories
мэдээ спорт

Б.Баасанхүүг 100 сая төгрөгөөр урамшуулжээ DNN.mn

“Парис 2024” зуны олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Б. Баасанхүү болон дасгалжуулагч багш М.Бундмаа нарыг МҮОХ-ны мөнгөн түнш “Скайтел ХХК”, Имарт (Скай Хайпермаркет ХХК) болон “Баттүшиг Цэлмүүн сан”-гийн төлөөлөл хүлээн авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ.

Улмаар Олимпын наадамд Монголын багийн цорын ганц медалийг хүртсэн Б.Баасанхүүд 100 сая төгрөгийн урамшуулал олгож, Скайтел компаниас шинээр гаргаж буй “6999…..”, “6969….” алтан дугаарыг “Лос Анжелес 2028” зуны олимпын наадам хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй ашиглах эрхээр шагнав.

May be an image of 4 people and text

Энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амарчингүн, Скай Хайпермаркет ХХК-ийн маркетинг эрхэлсэн захирал Т.Алтанхундага нар оролцов.

МҮОХ-ны мөнгөн түнш эдгээр компаниуд нь спорт олимпизмыг дэмжих, Монголын баг тамирчдыг Азийн наадам болон Олимпын наадамд оролцоход төрөл бүрийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласаар ирсэн бөгөөд энэ зун Парис хотноо байгуулагдсан “Mongolia House” төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэгчээр ажилласан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *