Categories
мэдээ нийгэм

Б.Амгаланбаяр: Манай улсын 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомттой гэж тогтоогдлоо

ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр “Манай улсын 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомттой гэж тогтоогдлоо. 2020 оны эхний долоон сарын байдлаар 9 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс нь гурав нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдож, нэг нь нас барьсан. Улсын хэмжээнд тарваган тахлын дархлаажуулалт хийж байгаа бөгөөд 41 мянга орчим иргэнийг тарваган тахлын дархлаажуулалтад хамруулаад байна. Энэ долоо хоногт нэмж 10 мянган хүнийг дархлаажуулна. Ихэвчлэн 15-17 насны эрэгтэй хүүхдүүд тарваган тахлын халдварт өртөж байгаа учир эцэг, эхчүүд хүүхдэдээ мэдээлэл өгч, хавх занга, урхи хэрэглэж тарвага агнахгүй байхыг анхааруулмаар байна”.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *