Categories
мэдээ нийгэм

Б.Амархүүгийн шүүх хурал хойшилжээ

Дуучин Б.Амархүү өнгөрсөн хоёрдугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэг дэх цэнгээний газрын үүдэнд өөрийн менежер Б.Ганбаярын хамт хөтлөгч сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож танхайрч биед нь хүнд гэмтэл учруулсан хэргийг шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшилжээ.

Тодруулбал, гэрч шинжээч оролцуулах хүсэлтийг шүүгдэгч Б.Амархүүгийн өмгөөлөгч гаргасан учраас анхан шатны шүүхээс хуралдааныг энэ сарын 23-ны 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *