Categories
мэдээ нийгэм

Б.Алтанхуягийг хайхаар эрлийн баг ажиллаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Чулуун-Овоонд бөөний дэлгүүр ажиллуулдаг, “АПУ” ХХК-ийн борлуулагч Б.Алтанхуян хэмээх залуу энэ сарын 15-нд ор сураггүй алга болоод байгаа юм. Тэрбээр, Гачуурт, Хонхорт байрлах дэлгүүрүүдэд бараа түгээхээр гэрээсээ гарсан бөгөөд 2983 УНК дугаартай саарал өнгийн ачааны микроавтобустай явжээ. Түүнийг хамгийн сүүлд Хонхорын “Хадат мянган” дэлгүүрт бараа нийлүүлснийг цагдаагийн ажилтнууд олж тогтоосон байна. Тухайн үед Б.Алтанхуяг биедээ дөрвөн сая орчим төгрөг, долоон сая төгрөгийн бараатай явж байсан гэнэ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд эрлийн баг гарган ажиллаж байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *