Categories
мэдээ спорт

Б.Алтангадас олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч болов

ДБНХ (UWW)-ны шүүгчдийн зөвлөлөөс 2018 онд олон улсын зэрэг ахиулсан шүүгчдийн нэрсийг албан ёсоор зарлажээ. Манай улсаас олон улсын дөрвөн шүүгч зэрэг ахиулах шалгалтаа амжилттай өгсөн байна. Тодруулбал, олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Баттулгын Алтангадас I, олон улсын гуравдугаар зэргийн шүүгч Паламдоржийн Батбаатар, Гаадангийн Амархүү, Батновын Эрдэнэболд II зэргийн шүүгч болжээ. Б.Алтангадас 2018 оны тавдугаар сард Узбекистаны нийслэл Ташкентэд болсон өсвөр үеийн Азийн АШТ-д, бусад нь зургадугаар сард Улаанбаатарт болсон “Монголиа Опен” ОУТ-ий үеэр ДБНХ-ны шүүгчдийн зэрэг ахиулах шалгалтаа өгсөн юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *