Categories
мэдээ нийгэм

Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс “Мон Алтиус” баг мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн Хятадын Жоушань хотод болж, манай улсын баг мөнгөн медалиар энгэрээ мялаалаа.

Зургаа дахь удаагийн тэмцээнд 10 орны эрэгтэй 16, эмэгтэй есөн баг оролцсон байна. Тэмцээнд манай улсаас “Мон Алтиус” болон “Рояаль” их сургуулийн баг гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлагад өрсөлдөв. Монголын хоёр баг хэсгийн тоглолтод итгэл төгс ялалт байгуулж, хэсгээ тэргүүлсэн бөгөөд шөвгийн наймд ч Макао, Непалын багийг төвөггүй хожжээ.

Улмаар “Мон Алтиус” их сургуулийн баг финалд Хятадын оюутны шигшээтэй таарч хожигдсоноор мөнгөн медалийн эзэн болжээ. Ингэснээр тэд ирэх арваннэгдүгээр сард 3х3-ын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан байна. Харин “Рояаль” их сургуулийн баг хүрэл медалийн төлөөх тоглолтод Хятадын өөр нэг багт ялагдсанаар шагналт байрт шалгарсан байна.

Дашрамд дурдахад, Хятадын Хандан хотод болж буй U23 насны ангиллын үндэстнүүдийн лигийн дөрөв дэх цуврал өчигдөр болсон. Тус цувралд Монголын эрэгтэйчүүдийн дөрөв дэх удаагаа финалд шалгарав. Улмаар финалд талбайн эзэн багт 21:16-гаар ялагдлаа. Монголын баг эхний гурван цувралд түрүүлсэн бөгөөд тав дахь цуврал өнөөдөр болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *