Categories
мэдээ нийгэм

Азийн сурагчдын шатрын аваргаас 7 медаль хүртжээ

Сингапур улсад энэ оны тавдугаар сарын
30-нд нээлтээ хийсэн Азийн сурагчдын шатрын аварга шалгаруулах 11 дэх
удаагийн тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Өчигдөр өндөрлөсөн блиц
тэмцээнд Монголын тамирчдаас 7 хүртлэх насны нээлттэй ангилалд
А.Очир-Эрдэнэ Алтан медаль хүртсэн бол Э.Азжаргал 4-р байрт шалгарав. 9
хүртлэх насны нээлттэй ангилалд Х.Тэмүүжин мөн 4-р байр эзэллээ. 11
хүртлэх насны нээлттэй ангилалд Ц.Тэнгис Алтан медаль хүртсэн бол охидын
ангилалд Г.Маралгуа мөнгөн медаль, Э.Удвал хүрэл медаль хүртэж,
Н.Цогзолмаа 5-р байрт шалгарлаа. 13 хүртлэх насны охидын ангилалд
О.Өлзийхишигжаргал 4-р байрт шалгарлаа. 15 хүртлэх насны нээлттэй
ангилалд Б.Гарьдмагнай Алтан медаль хүртсэн бол 17 хүртлэх насны
нээлттэй ангилалд Э.Болдоо хүрэл медаль, охидын ангилалд О.Жаргалмаа
хүрэл медаль тус тус хүртлээ.

Өнөөдөр стандарт төрлийн 7 дахь өрөг үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *