Categories
мэдээ нийгэм

Азийн сайд нарын бага хурал оролцогч талуудын мэдэгдэл хуралдаанаар үргэлжилж байна

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал гуравдахь өдрөө Шангрила зочид буудалд үргэлжилж байна.

“Оролцогч талуудын мэдэгдэл” хуралдаан өнөөдөр 08:30 цагт эхэллээ. Тус хуралдааныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал даргалан явуулж байгаа юм.

Хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож буй оролцогч талуудын 2016 онд Энэтхэг улсад зохион байгуулагдсан Азийн сайд нарын бага хурлын үеэр өгсөн үүрэг амлалтын биелэлтээ танилцуулж, үйл ажиллагааны мэдэгдэл хэлбэрээр үүрэг амлалтаа дахин шинэчлэх боломжийн талаар хэлэлцэж байна.

Хуралдаанаас гаргасан сайн дурын үйл ажиллагааны мэдэгдлээ Азийн сайд нарын бага хурлын хаалтын нэгдсэн хуралдаанд танилцуулж, Азийн сайд нарын бага хурлаас гарах 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө, “Улаанбаатарын тунхаглал”, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл баримт бичгүүдэд тусгуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий мэдээллээ.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *