Categories
мэдээ спорт

Азийн наадмын 9 дэх өдөр гурван медаль хүртлээ

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод өнөөдөр арав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр Монголын бөг тамирчдаас чөлөөт бөхийн болон боксын тамирчид медалийн буухиаг үргэлжлүүллээ. Боксын эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгараад байна.

Мөн чөлөөт бөхийн дөрвөн тамирчин барилдсанаас гурав нь медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ С.Бямбацэрэн мөнгө, 75 кг-д дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа, эрэгтэйчүүдийн 97 кг-д Азийн аварга Д.Хүдэрбулга нар хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 55 кг жингийн алтан медалийн төлөө ОУХМ С.Бямбацэрэн олимпийн гурван удаагийн аварга, дэлхийн 10 удаагийн аварга Японы Саори Йошидатай барилдсан юм. Тэрээр тэмцээний дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Анх удаа Азийн наадамд оролцож байна. Шигшээ барилдаанд алдарт Саори Йошидатай барилдлаа. Түүнтэй хоёр дахь удаагаа барилдаж байна. Багш нартайгаа зөвлөж, бэлдсэн мэхээ санасандаа хүртэл хийж чадсангүй. Цаашид түүнийг ялах хэмжээний тамирчин болохын төлөө хичээнээ.” гэж хэллээ. Монголын баг тамирчид одоогоор 4 алт, 4 мөнгө, 10 хүрэл, нийт 18 медаль хүртэж, багийн дүнгээр 45 улсаас 11 байрт бичигдээд байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *