Categories
мэдээ цаг-үе

Азийн МикелАнжело

Занабазар буддын, бодисадва, буддын зүтгэлтнүүдийн шавар баримлуудаараа алдартай.Тэр уран барималтай анх 1650 онд Лхасд очихдоо танилцсан гэдэг.Уран бүтээл нь Непалыхтай адил, харин төвдийнхтэй адилгүйг ажиглаж байсан хэрэг. Нилээд алдартай бүтээл нь Цагаан Дарь эх, Ногоон Дарь эх, Баджара Будда. Эмэгтэйлэг, мэдрэмжтэй дүрслэл Ногоон Дарь эхэд нь харагддаг. Түүний хамгийн сайн бүтээлийг Европын сэргэн мандалтын уран барималтай адилтгадаг. Б.Ринчен Занабазарыг «Монголын Микеланжело” гэсэн нь ийм учиртай.Өндөр гэгээний урлагийн бүтээл хоёр ч удаа устгагдах аюулд өртөж, зарим нь гэмтсэн түүх бий. Анхных нь Зүүнгарын улс XVII зууны төгсгөлд Халх руу түүхэн цаг үетэй холбоотой. Хоёрдугаарх нь XX зууны 30-аад оны Чойбалсангийн шашны эсрэг хэлмэгдүүлэлтийн үед хамаарна. Занабазарын тусгай хэв маяг нь “Занабазарын сургууль” хэмээн нэрлэгджээ.

Монголын их соён гийгүүлэгч, шашин төр, урлагийн зүтгэлтэн, олны дунд “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн анхдугаар богд, Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар их эзэн Чингис хааны алтан ургийн удам, Түшээт хан Гомбодоржийнд 1635 оны есдүгээр сарын 25-нд, тэр үеийн Түшээт ханы нутаг Есөнзүйл гэдэг газар (Одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум) мэндэлжээ. Түшээт ханы хүү Г.Занабазарыг 1640 онд таван настайд нь Богд Жавзандамба хутагтын хувилгаанаар тодруулж, анхдугаар богд, Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжилсэн юм.Г.Занабазар хутагт бага наснаасаа бурхан шашны сургааль номлол, зан үйл, дэг ёсонд суралцаж 1649 онд Цастын орон Түвдэд очиж Далай лам болохоор аяны жолоо залж Банчин богдод бараалхан шавь орсон билээ. Энэ үйл явдал нь Монголын их соён гийгүүлэгч болох өндөр үүдийг нээж өгсөн юм.

Шашны их бага таван ухааныг гүнзгийрүүлэн судалж, сав шим ертөнцийн онолд боловсорч эрдэм өвөрлөн эх нутагтаа эргэн ирсэн нь залуу хутагт номын хүрээ хийд, шашны сургуулийг олноор байгуулж, шашин соёлыг дэлгэрүүлж, олны сэтгэл оюуныг дотроос нь гийгүүлэн, аядуу зөөлөн шинэ иргэншлийг төлөвшүүлэх замаар үндэсний эв эеийг бэхлэн, эртний хүчирхэг улс гэрээ сэргээн мандуулахыг эрмэлзсэн гэдэг. Г.Занабазарыг анхдугаар Богд Жавзундамба хутагтын сэнтийд залсны баяр ёслолд зориулан хийсэн Даншиг наадмыг Өвөрхангай аймгийн Ёсөнзүйл нутагт анх 1640 онд хийснээр халх долоон хошуу наадам үүсч тогтмолжин өнөөгийн Улсын их баяр наадам болон уламжилж ирсэн хэмээдэг.

Г.Занабазар хутагт бага наснаасаа бурхан шашны сургааль номлол, зан үйл, дэг ёсонд суралцаж улмаар 1649 онд Цастын орон Түвдэд очиж Банчин богдод бараалхан шавь орж шашны их бага таван ухааныг гүнзгийрүүлэн судалж, сав шим ертөнцийн иш онолд боловсрон буцаж иржээ. Залуу хутагт эх нутагтаа ирээд номын хүрээ хийд, шашны сургуулийг олноор байгуулж, шашин соёлыг дэлгэрүүлж, олны сэтгэл оюуныг дотроос нь гийгүүлэн, аядуу зөөлөн шинэ иргэншлийг төлөвшүүлэх замаар үндэсний эв эеийг бэхлэн, эртний хүчирхэг улс гэрээ сэргээн мандуулахыг эрмэлзсэн гэдэг. Өндөр гэгээн Г.Занабазар нь Монголын шарын шашны тэргүүн төдийгүй уран барималч, зураач, хэл шинжлэлтэн зэрэг олон талын авьяастай, шашин, төр, урлагийн том зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч хүн байсан нь түүхэн баримт сурвалж болон бүтээл туурвилаас нь тод харагддаг.

Түүний намтар зохиолд, “Нүүр царай, бие тэгш, тэнэгэр, хэн боловч харсан нэгэн, энэ хүн эгэл бишээ гэж танин мэдэхүйц, үг зарлиг дэлдэх нь тод сонсголонтой агаад, огтын сүсэггүй хүн ч гэнэтэд сүсэг бишрэл эрхгүй төрөөд сэтгэл зөөлөрч одно” хэмээн дурдсан байна.Өндөр гэгээн Г.Занабазар нь буддын гүн ухаан, монгол төвдийн яруу найраг, хэл шинжлэл, урлахуйн ухааны хэд хэдэн төрлөөр мэргэжсэний дотор дүрслэх урлаг уран барималд түүний билэг авьяас илүү хурц тод илэрч байсан билээ. Түүний өөрийн гараар туурвин бүтээсэн язгуурын таван бурхан, “Цагаан дара эх”, “Ногоон дара эх”, “Бодь суварга” зэрэг хүрлээр цутгаж, алтаар шарсан барималууд, мөн өөрийн болон эх Ханджамцын хөрөг зураг зэрэг хосгүй үнэт бүтээл нь хадгалагдан ирсэн бөгөөд өдгөө Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон бусад зарим музейд дэлгэн үзүүлж, дотоод гадаадын үзэгчдийн нүдийг баясган, сэтгэлийг сэргээн шагшуулж байна.

Г.Занабазар гэгээн, тухайн цаг үедээ урлахуйн өндөр түвшинд хүрээд байсан буддын бурхан шүтээн бүтээх дэг сургуулийг хэд хэдэн чиглэлээр шинэ түвшинд гарган төгөлдөржүүлсэн гэж судлаачид үздэг. Зохиомж дүрслэлийн тухайд Энэтхэг, Балба, Түвдийн бурхан дүрслэлийн тогтсон хатуу дэгийг ягштал барьсан хүмүүн бусын ихэмсэг хөндий төрхтэй дүрслэлээс татгалзаж, энэрэнгүй энгүүн, бодит амьдлаг шинж байдлыг шингээн монголжуу зөөлөн дүр байдлыг цогцлоон бий болгож үүгээрээ Азийн Микеланжело гэж судлаачдын дунд алдаршин дэлхийн урлагийн түүхнээ үнэлэгджээ. Урлахуйн технологи талаас авч үзвэл, Цагаан дар эх, Ногоон дара эх болон бусад хөрөг баримлыг цул хүрлээр ямар ч залгаасгүй хөндий цутгаж, алтаар шармалдан өнгөлж, титэм, ээмэг зүүлт, бугуйвч, шагайвч болон суурийн иж бүрэн чимэглэлийг хөөмөл, цоолбор, сийлбэрийн аргаар чимэглэн гоёж, ялангуяа нимгэн торгомсог хувцас, нөмрөг, сэлт,түүний материаллаг бодит байдлыг нь хоорондоо үл давтагдах өөр өөр арга хийц, үлэмж нарийн хэмжээ хэмнэлтэйгээр тодруулан бүтээсэн байна.

XVIII зууны үед зохиогдсон Энэтхэгийн нэгэн сударт “Монголын их хувилгаан Г.Занабазарын бүтээсэн Дара эхийн мэлмий нь тэгш дэлгэр талибуун бөгөөд, угалзтай шулуун хамрыг тод сайхан гаргасан, нүүр дүүрэн мишээл болоод төв ихэмсэглэлийг уруулын дорхи ялимгүй инээмсэглэлд нь уусган шингээж, үе гишүүн бүхнийг нь ( гар, хөл,бие ) дэлгэн боловсорч буй найлзуур модон мэт орь залуугийн шинж төгс бүрдснээр бүтээжээ” хэмээн үнэлсэн байдаг. Тэрээр Баруун хүрээ буюу Шанхын хийд, Номын хийд Их хүрээ, Төвхөн хийд буюу Бүтээлийн сүм, Зүүн хүрээ буюу Хэрлэнгийн хийд зэрэг олон орон хийдийг байгуулахдаа зураг төсөл гаргаж, Энэтхэг, Төвд, Хятадаас өөр монгол архитектор загварыг бий болгосон архитекторч хүн байлаа.

Өндөр гэгээн, бараг ер хүрч насалсан ч цагийн эрх, хувь заяаны тохиолоор амьдралынхаа сүүлийн өдрүүдийг хүний нутагт өнгөрөөн 1723 онд Бээжингийн Шар сүмд ертөнцийн мөнх бусыг үзүүлж насан эцэслэжээ. Өндөр богдын шарилыг эх нутагт нь хүндэтгэлтэйгээр залж авчран түүний өөрийн орон Их хүрээнд гол шүтээн болгон залж байгаад 1778 оны шороон нохой жил Амарбаясгалант хийдэд мөнгөн сувраганд шүншиглэн оршоосон гэдэг.

Бэлтгэсэн Ц.ТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *