Азийн хуульчдын холбооны Ерөнхийлөгчдийн 27 дахь дээд хэмжээний чуулга уулзалт энэ сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатарт болно. АХХ нь 1990 онд Ази, Номхон далайн бүсийн орнуудын хуульчдын ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжлийн хариуцлагыг сайжруулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр бүс нутгийн Хуульчдын холбоодын тэргүүлэгч нарын хооронд санал, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулагдаж байжээ.
АЗХЕ-ийн 27 дахь чуулга уулзалтаар “Үндсэн хуулийн хяналтын байгууллагын хараат бус байдал-Хуульч ба Хуульчдын холбооны оролцоо”, “Уул уурхай ба хүний эрх, эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх санаачлага” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг явуулж, бүс нутгийн хуульчдын дархан эрхийн тунхаглалыг батлах юм байна.
Монголын Хуульчдын холбоо нь 2014 онд АХХ-нд гишүүнээр элссэн бөгөөд 2016 оны ээлжит чуулга уулзалтыг анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг 2015 онд БНЭУ-ын Гао хотод зохион байгуулагдсан уулзалтаас авсан юм.
Б.ЭНХМАА