Categories
мэдээ нийгэм

Азийн хөгжлийн банкны зүүн азийн газрын мэргэжилтэн хатагтай Шабано Тирмизийг хүлээн авч уулзлаа

Онцгой байдлын ерөнхий газрын БЗХАГ-ын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, ГЭУГ-ын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн нар Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын мэргэжилтэн хатагтай Шабано Тирмизи, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хүрээлэн буй орчин хариуцсан ахлах мэргэжилтэн хатагтай П.Онгонсар нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийн талаар, мөн цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцсон байна.


Гамшгийн эрсдэлийн удирдлагын үндэсний болон орон нутгийн байгууллага, багийн иргэдийн зуд, ой, хээрийн эрсдэлийг удирдах чадавхийг бэхжүүлэх зорилготой “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төсөлд Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 сум хамрагдаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *