Жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн Боаогийн Азийн чуулга уулзалт үргэлжилж байна. Хятадын Хайнань мужийн Боао хотноо өнгөрсөн мягмар гаригт эхэлсэн уг форум “Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнц: “Бүс ба зам” гэсэн уриан дор болж байгаа юм.
БНХАУ-ын дарга Си Жиньпин чуулга уулзалтыг нээж үг хэлэхдээ “Хятад улс коронавируст цар тахалтай тэмцэхдээ бусад улстай хүчин чармайлтаа нэгтгэх зорилгоор нээлттэй байдлаа нэмэгдүүлнэ. Олон талт хамтын ажиллагааны зарчим, Дэлхийн худалдааны байгууллагын статусыг бэхжүүлэхийг дэмжиж байна. Бид ард түмнийхээ ашиг сонирхолд онцгой анхаарал хандуулах, амь насыг нь хамгаалах, эрүүл мэндийн хөгжлийн түвшинг нь дээшлүүлэх ёстой. Цар тахал үргэлжилсээр байгаа ч бид даван туулах болно” гэж цохон тэмдэглэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ “Өнөөдөр өндөрлөх тус форумд 60 гаруй улсын 2600 гаруй төлөөлөгчөөс гадна 18 улсын мэдээллийн агентлаг, 160 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл хурлыг газар дээрээс нь сурвалжилж байна.
Энэ нь цар тахлаас хойш өргөн хүрээг хамарсан олон улсын анхны томоохон арга хэмжээ болж буйг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд онцолжээ.
Д.ЦЭРЭНДОЛГОР