Боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Дубай хотноо өчигдөр эхэллээ. 17 орны 150 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 10, нийт 20 жинд хүч үзэх тэмцээний хоёр дахь өдөр манай улсын долоон боксчин хүч үзнэ.
Тэмцээний эхний өдөр манай гурван боксчин дэвжээнд гарч бүгд ялалт байгуулсан. Эрэгтэйчүүдийн 49 кг жинд О.Өнөболд Шри-Ланкийн тамирчинг, 52 кг жинд Х.Энхмандах АНЭУ-ын тамирчинг, 75 кг жинд О.Бямба-Эрдэнэ Иракийн тамирчинг тус бүр ялаад байна.
Өнөөдрийн тоглолтууд Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эхлэх ба Азийн боксын холбооны Youtube сувгаар шууд дамжуулна.
Хоёр дахь өдрийн оноолт:
- 49 кг О.Өнөболд шөвгийн наймд Киргизийн тамирчинтай
- 52 кг Х.Энмандах шөвгийн наймд Афганистаны тамирчинтай
- 64 кг Б.Чинзориг шөвгийн наймд Казахстаны тамирчинтай
- 91 кг Э.Эрдэнэбаяр шөвгийн наймд Киргизийн тамирчинтай
- 51 кг Л.Алтанцэцэг шөвгийн наймд Тажикистаны тамирчинтай
- 57 кг О.Есүгэн шөвгийн наймд Энэтхэгийн тамирчинтай
- 60 кг М.Намуун шөвгийн наймд Казахстаны тамирчинтай
Ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч А.Гантулга, Б.Пүрэв-Очир нараар удирдуулсан боксын шигшээ багийн тамирчин Дубайд очоод байна.
Эрэгтэй шигшээ баг
- 49 кг О.Өнөболд
- 52 кг Х.Энмандах
- 57 кг Х.Энхамар
- 60 кг Э.Цэндбаатар
- 64 кг Б.Чинзориг
- 69 кг Б.Мишээлт
- 75 кг О.Бямба-Эрдэнэ
- 91 кг Э.Эрдэнэбаяр
Эмэгтэй шигшээ баг
- 51 кг Л.Алтанцэцэг
- 54 кг Э.Мичидмаа
- 57 кг О.Есүгэн
- 60 кг М.Намуун
- 75 кг М.Мягмаржаргал
Боксын шигшээ баг энэ сарын 09-20 ны хооронд ХБНГУ-ын Сшверин хотод байрлах Олимпын бэлтгэлийн төвд Герман, Швед, Куба, Казахстан улсын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийгээд байсан юм.