Самбо бөхийн ААШТ арванхоёрдугаар сарын 11-13-нд Казахстанд болж 26 орны 458 тамирчин өрсөлдлөө. Насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үеийн ангиллаар явагдсан уг тэмцээнд Монгол Улсаас 10 тамирчин оролцож бүгд медалийн эзэн болжээ.
52 кг-д Б.Хорлоодой, залуучуудын ангилалд 48 кг-д Б.Бадмаа, 57 кг-д П.Алтанбагана, Б.Самбууням нар Азийн аварга цол хүртлээ.
Өсвөр болон залуучуудын насны ангилалдаа Монгол Улсын баг тус бүр III байрт шалгарав. Бусад медальтнуудыг танилцуулвал: Охидын +75 кг О.Энхчимэг мөнгө, хөвгүүдийн 52 кг-д Л.Өнөболд хүрэл, залуучуудын 48 кг-д Ч.Мягмаржав хүрэл, 52 кг-д Э.Гантогтох хүрэл, насанд хүрэгчдийн 57 кг-д Г.Мөнхбат мөнгө, байлдааны самбо бөхийн 57 кг-д Э.Эрдэнэсүх мөнгөн медаль хүртжээ. Тэмцээний шилдэг шүүгчээр олон улсын шүүгч, Сонгинохайрхан дүүргийн БТСГ-ын дасгалжуулагч Б.Хаштогтох шалгарсан байна.