Узбекистаны боксчин, Азийн аварга, тивийн аваргын мөнгөн медальт бүсгүй Гузаль Исматова энэ сарын 22-нд хорт хавдрын улмаас нас баржээ.
Исматова 2013 онд мужийн аварга, 2014 онд улсын аварга болсноосоо хойш шигшээ багт тоглож байсан юм. 2017 он хүртэл дөрөв дараалан, Узбекистаны аварга болсон.
2015 оны Азийн аваргаар эмэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд Хятадын Ванг Шижинд ялагдан, мөнгөн медаль хүртсэн. Харин 2017 онд Вьетнамд болсон Азийн аваргаар эзэн орны тамирчин Ти Тран Ниг ялж, тивийн аварга болж байлаа.
Сүүлийн хэдэн жил хүнд өвчний улмаас тэмцээнд оролцоогүй байжээ.