Нийслэл хотын Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн гурван хөшөөг өнгөрсөн онд хийсэн билээ. Сөүлийн гудамжинд байрлах уг баримлыг тавдугаар сарын 3-ны шөнө үл таних этгээдүүд танхайн сэдлээр эвдэж сүйтгэсэн нь камерын бичлэгт үлдсэн.
Тэгвэл уг хөшөөг нийслэлээс дахин сэргээн засварласан аж. Харин хөшөөг эвдэлж, танхайрсан этгээдүүдийг илрүүлж, хохирлыг яаралтай барагдуулах арга хэмжээг авч ажиллахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна. Энэхүү баримал болон 45-р сургуулийн өмнө байрлуулсан гэр бүлийн дүрс бүхий баримлуудыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөс 20 сая төгрөг гаргаж бүтээсэн аж.