Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аюулт үзэгдэл, ослоос 39 иргэнийг аварчээ DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням танилцуулав.

Тэрбээр “Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 61, аврах ажиллагааны 15, нийт 76 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 23 иргэнийг гаргаж, 3.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, аюулт үзэгдэл, ослоос 39 иргэнийг аварч ажилласан. 2022 он гарсаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1588, ой хээрийн түймрийн зургаа, аврах ажиллагааны 204, нийт 1798 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.5 хувиар өссөн үзүүлэлт” хэмээлээ.

Зөрчил 52.4 хувиар буурсан

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “Өмнөх 14 хоногоос зөрчил 52.4 хувиар буурсан. Харин гудамж, талбай, олон нийтийн газар танхайрсан зөрчил өссөн. Мөн Экологийн цагдаагийн албаны Хяналт шалгалтын хэлтсээс сайжруулсан шахмал түлшний хяналт шалгалтын хүрээнд байнгын найм, хөдөлгөөнт 16 постод хяналт, шалгалт хийж байсныг нэмэгдүүлж, шөнийн эргүүл гарган ажиллуулж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *