Үндэсний их баяр наадмаар буюу энэ сарын 11-15-ны өдрийг дуустал хилийн автозамын боомтууд амрах аж. Төмөр зам, агаарын замын боомтууд олон улсын хуваариар ажиллана гэдгийг Гадаадын иргэн, харъяатын газрын хэвлэлийн төлөөлөгч хэллээ.
Харин энэ сарын 16-наас хэвийн ажиллаж эхлэх юм байна. Замын-Үүд, Буянт-Ухаа зэрэг олон улсын чанартай, авто замаас бусад төрлийн боомтууд олон улсын галт тэрэг, нислэгийн хуваарийн дагуу ажиллах гэнэ. Иймээс иргэд баярын өдрүүдэд урд хөршийг зорих зайлшгүй шаардлагатай тохиолдолд галт тэрэг, онгоцоор зорчиж болно гэв.