Авто тээврийн салбарын орлого 2018 оны эхний хагас жилд 298.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 25.7 тэрбум төгрөгөөр буюу 9.4 хувиар өссөн байна.
ЗТХЯ-ны мэдээгээр автотээврийн салбарын үндсэн үзүүлэлтийг энэ оны эхний зургаан сарын байдлаар үзвэл бүх төрлийн тээврээр 2018 оны эхний хагас жилд 32.8 сая тонн ачаа, давхардсан тоогоор 101.5 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 4.8 cая тонноор буюу 17.2 хувиар өсөж, зорчигчид 4.4 сая хүнээр буюу 4.2 хувиар буурсан байна. Авто тээврээр 2018 оны эхний хагас жилд 20.6 сая тонн ачаа тээсэн нь нийт ачаа тээврийн 62.8 хувийг гүйцэтгэж өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.9 сая.тонноор буюу 16.2 хувиар нэмэгдсэн байна. Авто тээврээр 2018 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 99.9 сая хүн тээвэрлэсэн нь нийт зорчигч тээврийн 98.4 хувийг гүйцэтгэж өмнөх оны мөн үеэс тээсэн зорчигч 4.5 сая хүнээр буюу 4.3 хувиар буурсан байна.