Categories
мэдээ нийгэм

Автомашины хаягдал баттерейн хор уршгийн талаар хэлэлцүүлэг боллоо

Related imageЦэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ хамтран автомашины хаягдал баттерейн хор уршгийн талаар өнөөдөр хэлэлцүүлэг явуулсан юм. Хосолмол хөдөлгүүрт автомашин шатахуун бага зарцуулдаг, байгаль орчинд ээлтэй хэрэглээг дэлхий нийтэд дэмжиж эко машин гэж нэрлэдэг хэдий ч жил бүр олон зуугаараа хэрэглээнээс гарч баттерей, аккумлятор нь аюултай хог хаягдлын тоог нэмэгдүүлж байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хор хохирол учруулсаар байна. Хар тугалгатай баттерей, аккумляторын болон никель кадми, мөнгөн ус агуулсан баттерейн хаягдал, аккумлятораас ялгаж авсан электролитийн уусмал зэрэг нь аюултай хог хаягдлын жагсаалтад бүртгэлтэй байдаг. Мөн найрлагад нь орсон химийн элементүүд хүний удмын санд нөлөөлөх, сэтгэхүйн болон дотор эрхтнүүдийн хямрал үүсгэх, хорт хавдрын эх үүсвэр болдог аж. Тиймээс хаягдал баттерей, аккумляторын хор хөнөөлийг багасгах, олон нийтэд таниулах, аюулгүйгээр дахин боловсруулах, үйлдвэрлэсэн улс руу нь буцаан илгээх гэх зэрэг зохион байгуулалттай бодлого, үйл ажиллагаа манай улсад дутмаг байна.

Автомашины баттерейн ашиглалтын хугацаа дууссан цагаасаа их хэмжээний хорт бодис орчин тойрондоо ялгаруулан хүн амьтан, байгалийг хордуулахаас гадна ахуйн хэрэглээнээс гарсан баттерей, хуруу зайнууд нь аккумляторын нэгэн адил байгальд 100-150 жилийн хугацааны туршид хордуулсаар шингэн алга болдог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *