Энэ ням гаригийг “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар – Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Зургадугаар сарын 7-ны өдөр болох “Автомашингүй өдөр”, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр 08-17 цагт Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын туннель дотогш автомашингүй бүс болгож, замын хөдөлгөөнийг хаана. Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлийн 37, хот орчмын 6 чиглэлд өөрчлөлт орж байгаа юм. Нийтийн тээврийн үйлчилгээ амралтын өдрийн хуваарийн дагуу үйлчлэх бөгөөд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Нарны зам, Их тойруугаар тойрч явахаар маршрут гаргасан байна.